Арьсаа цайруулах амархан арга

Агаар салхинд гарах төдийд наранд түлэгдэх, борлох зэрэг асуудал нь бидний сэтгэлийг түгшээсээр байдаг билээ. Арьсаа цайруулах олон төрлийн арга байдаг бөгөөд түүн дотроос хамгийн амархан зөвлөмжийг бэлтгэж байна. Энэ нь тараг ба зөгийн балаар маск бэлтгэх юм. Тараг нь арьсыг цайруулах онцгой үйлчилгээтэй бөгөөд зөгийн балтай хольж, маск болгон хэрэглэх нь үр дүнтэй аж. Ингэхдээ нэг халбага зөгийн балыг ижил хэмжээний тарагтай хольж, сайтар хутгаад нүүрэндээ жигд түрхээрэй. 15  минутын дараа угааж цэвэрлэнэ. Анхааруулахад тараг тань ямар нэгэн сахарын хольцгүй шинэхэн байх ёстой юм шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.154.251)