УБ хотоос бусад аймгийн бэлэн байдлын зэргийг 2021.03.31 хүртэл сунгалаа
Б.Энхжин
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.12.30) боллоо. Хуралдаанаас 21 аймгийг халдваргүй бүс гэж үзсэн тухай танилцууллаа. Мөн халдвар гарсан зургаан аймгийн есөн сумын голомт бүрэн дарагдсан гэж Онцгой комисс үзэж байна. Аймгуудын Засаг дарга буюу аймгийн Онцгой комиссын дарга нар хэвийн амьдралд шилжих шийдвэрээ халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд гаргах боломжтой гэдгийг хэллээ.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар дараах мэдээллийг ард иргэдэд танилцуулж байна.
-Коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буйтай холбоотой гурван шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн байдлаар шилжсэн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунган шийдвэрлэлээ.
Үндсэндээ 21 аймаг эрүүл, халдваргүй бүс болж байгаа. Иймд өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хэлбэрээр явах нь зүйтэй гэж үзлээ.
Эх сурвалж: www.news24.mn