Гурван мянга гаруй кг аюултай хог устгажээ
2021-01-04
Аюултай хог хаягдал устгах төвлөрсөн байгууламжид өнгөрсөн амралтын өдрүүдэд 3351.2 кг хог устгажээ.
Үүнээс 636.1 кг хогийг халдваргүйжүүлэн булж, 2715.1 кг хог хаягдлыг шатаах зууханд устгасныг МХЕГ-аас мэдээлэв.
Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг устгадаг төвлөрсөн байгууламж “Элемент” ХХК, “Элемент медикал” ХХК-д дээрх хугацаанд 15 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, тусгаарлан ажиглах 9 байр, түргэвчилсэн оношилгооны 19 цэгийн хог хаягдлыг тээвэрлэн, цуглуулжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.106.7)
ИХ УНШСАН