Малчдад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж орон нутаг руу хөдөллөө
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 12 дугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан 6 аймгийн малчин өрхөд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж орон нутаг руу хөдөллөө.
Тодруулбал, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран 2000 малчин өрхөд тусламж үзүүлэхээс Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг 6 аймгийн 42 сумын 1260 өрхийн хүмүүнлэгийн тусламж Улаанбаатар хотоос гарчээ.
Малын эрдэс тэжээлийн нэг өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний болон туурайн тос тус бүр нэг ширхэг багтсан байна.
Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймагт 2020 оны зун хур бороо багатай байсны ихэнх нутгийн хэмжээнд гантай байсан бөгөөд зудын эрсдэлийн зургаар нэн өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байна.