Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар

Сүүлийн үед бүсгүйчүүд капсул буюу цөөн бөгөөд нэн шаардлагатай эдлэлүүдээс бүрдэх хувцасны шүүгээг чухалчилж, хэрэггүй олон зүйл худалдан авахаас зайлсхийхийн зэрэгцээ шүүгээгээ цэгцлэн илүү бүхнээ хандивлах, цааш нь зарах, эсвэл зүгээр л далд хийх болсон билээ. Хэрэглээгээ багасгах нь мэдээж байгаль орчноо бодсон зөв алхам хэдий ч бидэнд байнга хэрэг болдог, яагаад ч шүүгээнээсээ хасаж болохгүй загварууд байдгийг бүү мартаарай.

Сул загварын пиджак

Хамгийн энгийн жийнс болон футболкаг хүртэл хормын зуур загварлаг, ажил хэрэгч, хээнцэр болгож чаддаг нэг хувцас бол яахын аргагүй пиджак юм. Улирал бүр шинэ загварын пиджакууд тренд болдог ч сул, overize пиджак хэзээд ч классик сонголт байна гэдэгт итгээрэй.

Previous

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 1)

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 2)

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 3)

Next

Өндөр суудалтай скинни жийнс

Яг одоо шулуун, сул, трапеци загварын жийнсэн өмднүүд илүү тренд болж байгаа ч өндөр суудалтай жийнсэн өмд үргэлж эргээд моданд ордог уламжлалтай. Сул топ болон түрийтэй гутал зэрэгтэй сайхан зохицдог скинни жийнс нь мөн таны галбирыг тодотгон эмэгтэйлэг харагдуулдаг давуу талтай.

Previous

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 4)

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 5)

Next

Хар өнгийн хагас түрийтэй гутал

Бараг бүх улиралд өмсөж болдог гутал бол хагас түрийтэй хар арьсан гутал юм. Цасанд, бороонд, бүр зуны сэрүүн үдэш ч хүртэл юбканаас эхлээд шоорттой ч хүртэл зохидог энэ загварыг хэзээ ч шүүгээнээс хасаж болохгүй юм.

Previous

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 6)

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 7)

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 8)

Сул, том свитер

Жил бүрийн намар-өвлийн улиралд бид өөрийн эрхгүй шүүгээнээсээ сул, том свитер хайж эхэлдэг. Магадгүй энэ нь тийм ч загварлаг эсвэл cool хувцас биш байж болох ч бидэнд яг л тэврэлт мэт дулаан, таатай мэдрэмж өгч чаддаг цөөн хувцаснуудын нэг шүү дээ

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 9)

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 10)

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 11)

Цагаан кет

Цагаан футболка гэж байдаг шиг гутлын төрөлд бол цагаан кет бүх үед хэрэг болдог. Мөн л бүх хувцастай зохицдог, хөлд эвтэйхэн, хэзээ ч моданаас гарахгүй гээд цагаан кетийг та ямагт л өмссөөр байх болно.


Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 12)

Хувцасны шүүгээнээсээ хэзээ ч хасаж болохгүй 5 сонгодог загвар (фото 13)

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.227)