Дөрвөн төрлийн тэтгэмжийн үйлчилгээг цахим системд шилжүүллээ

Нийгмийн халамжийн сан өнөөдрөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэн, өрх толгойлсон эцэг, эхэд олгох халамжийн тэтгэмжийг www.ehalamj.mn системээр дамжуулан олгохоор болов.

Ингэснээр нийт 10 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ. Дээрх дөрвөн төрлийн тэтгэмжийг энэ оны 3 дугаар сарын 15-наас www.ehalamj.mn системээр олгох юм. Энэ систем нь төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх зорилготой.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Өнгөрсөн онд жирэмсэн эхийн тэтгэмж”, “3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”, “Ихэр хүүхдийн тэтгэмж”, “Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж”, насны хишиг, Эхийн алдар 1 болон 2 дугаар одонтой эхэд олгох мөнгөн тусламж гээд нийт 6 төрлийн үйлчилгээг цахим системд бүртгэж эхэлсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.0.57)