Сүүлийн 24 цагт 885 хүнд коронавирусний халдвар илэрчээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Дөрөвдүгээр сарын11-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт  лабораторид 13,100 шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Ингээд 885 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 836 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 48 тохиолдол батлагдлаа.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт /20 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 27 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 16,603 боллоо.

Нийтдээ 2,667 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 20
  • Хүнд 127
  • Хүндэвтэр 610
  • Хөнгөн 1,910 хүн байна.

Сүүлийн 24 цагт 371 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 195 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,887 боллоо.

Одоогоор  коронавируст халдвартай  2667 хүн эмчлүүлж байгаагаас  19 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс  1910 нь хөнгөн,  610 нь хүндэвтэр,  127 хүний биеийн байдал хүнд оноштой байна. 

Түүнчлэн өчигдөр коронавируст халдвартай 20, 61 настай эрэгтэй нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас 27 хүн нас бараад байна. 

Өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлэж эдгэрээд байна.

Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 836 / нийт 16,603

Орон нутагт гарсан халдвар 2,013 боллоо. Аймгуудаас төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.90.57)