Нийтийн тээвэр 7:00-10:00, 17:00-20:00 цагт үйлчилнэ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын "улаан" түвшинд шилжсэн хугацаанд буюу ирэх сарын 8 хүртэл нийтийн тээврийн хэрэгсэл 7:00-10:00, 17:00-20:00 цагт хязгаарлалт тогтоогоогүй 15 байгууллагын ажилтан, албан хаагчдад үйлчилнэ.

Дээрх хугацаанд нийт 98 чиглэлд 859 автобус үйлчилж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчиход дэмжлэг үзүүлнэ гэдгийг НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.245.179)