Ирэх сарын башёг танхимын үзэгчгүйгээр эхлүүлнэ

Японы нийслэл Токио хотод коронавирусний халдварын улмаас онцгой байдал тогтоогоод байгаатай холбогдуулан Сүмо бөхийн холбоо ирэх тавдугаар сарын башёг танхимын үзэгчгүйгээр эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сүмо бөхийн холбоо тавдугаар сарын 9-нөөс эхлэх тэмцээнийг хэрхэн зохион байгуулах талаар даваа гарагт хэлэлцсэн байна. 

Японы нийслэл болон гурван мужид өнгөрсөн ням гаргаас онцгой байдал тогтоосон бөгөөд энэхүү дэглэм тавдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх юм.

“Онцгой байдлын дэглэм товлосны дагуу 11-ний өдөр дуусвал тэмцээний дөрөв дэх өдрөөс үзэгчдийг хүлээн авч эхэлнэ” гэж Сүмо бөхийн холбоо мэдээлжээ.

Хоёр сар тутам зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш анх удаа танхимын үзэгчгүйгээр зохион байгуулах гэж буй нь энэ юм. 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.202.38)