ЭЕШ-д гаргадаг хамгийн түгээмэл АЛДАА
ЭЕШ-д гардаг түгээмэл алдаа болон зөвлөмжийг хүргэж байна. Гэхдээ энд ТЕСТ БӨГЛӨХ тактикийн зөвлөгөө давамгайлсан гэдгийг сануулъя.
1. Хүүхдүүд тестээ эхнээс нь дараалуулан хийх гээд мэдэхгүй зүйл дээрээ цаг их алдсанаас сүүлийн бодлого асуултаа уншиж үзэлгүй цаг нь болчихдог гарч ирээд хартал мэддэг амархан зүйлүүдээ хийгээгүй уншиж ч үзээгүй харамсалтай зүйл болдог. Тэгэхээр эхлээд сэдвээ авангуутаа бүх сэдвээ уншиж үзээд мэддэг зүйлээ тэмдэглэ. Тэгээд санаж байгаа мэддэг зүйлээ эхлээд хий.
2. Шалгалтанд эхэлж оронгуут нилээн сандардаг учраас мэддэг зүйлүүдээ хийгээд дуусахад чи овоо тайвширсан байна. Одоо харин санахгүй байна гээд үлдээсэн зүйлээ дахин харахад мэддэг зүйлээ өмнө мэдэхгүй гээд орхисон чинь орчиндоо дасаад санах болно.
Математикийн хичээлээр элсэлтийн шалгалтанд бэлтгэхдээ:
Алгебр: 1.1 5-9-р ангийн мэдлэгийн төвшнөө шалган мэдэхгүй байгаа сэдвүүдээ тогтоон хоцрогдлоо арилгах
Өмнөх ангиудын сэдвийн хоцрогдолгүй болсон үед 10-11-р ангийн хичээлийн сэдвүүдийг давтахад амар болно. Иймээс манай сургалтын төв нь 5-10-р ангийн математикийн хичээл дээр үздэг гол гол сэдвүүдийг эхний нэгээс хоёр сарын дотор багтаан үздэг билээ.
Геометр: Хавтгайн геометрийн үндсэн сэдвүүдийг уншиж, бичиж, тогтоож ойлгож авсны дараа тэдгээрийг ашиглан олон тооны бодлого бодох хэрэгтэй
Огторгуйн геометрийн бодлогууд бодоход өмнөх ангийн хавтгайн геометрийн үндсэн мэдлэгүүд хэрэглэх учраас дахин зөвлөхөд хавтгайн геометрийг төгс хийгээрэй. Манай сургалтын төвийн хөтөлбөрт 5-11-р ангид үздэг гол сэдвүүдээ үзсэний дараах сар нь хавтгай болон огторгуйн геометр байдаг билээ.
Тестүүд: Хэрэв та дээрх онолуудаа үзсэж дууссан бол одоо төрөл бүрийн тестийн номууд бодох хэрэгтэй. Энд МУИС-МКС-иас гаргасан Математикийн сорилго болон ТЭМ тест зэрэг олон төрлийн номуудаас бодож өөрийгөө шалгахаас гадна давхар хурдан бодох аргад давхар суралцаж байх нь зүйтэй.
11-р ангийн сурагчиддаа зөвлөхөд элсэлтийн шалгалтанд бэлтгэхэд хамгийн чухал нь чиний өөртөө итгэх итгэл юм. Чи л чадна, хүссэн сургуульдаа орж чадна гээд энэ өдрөөс эхлэн системтэйгээр бидний хэлсэн зөвлөгөөг нэг бүрчлэн уншаад хичээл заадаг багш, ангийнхаа найз нөхөдтэйгээ хамтран бэлтгэж эхэлбэл амжилт чиний өмнө байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАНД ирж байгаа математикийн бодлогуудыг бодохдоо хүүхдүүдийн гаргаж байгаа алдаанууд нь ТООЦООЛОЛ дээр гарч байна. Энэ нь хурдан бодох гээд алдаа гаргах, бодлогынхоо мөн чанарыг ойлгоогүйгээс хэт их бодолт хийх, сонгох тестийн бодлогын хариутай ажиллах арга барил суугаагүйгээс цаг алдах зэрэг алдаа гарч байна.
Хэрвээ чи онолын мэдлэгүүдээ САЙН ОЙЛГОЖ авсан бол зарим сонгох тестийг бодохгүйгээр хариутай ажиллаад 15 секундэд ч бөглөх боломжтой болно.