ЭМЯ: 541 хүнээс халдвар илэрч хоёр хүн нас барлаа

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Өнөөдөр 541 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 48642 болж байна. Харин 1306 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 40900 боллоо. 

Харин хоёр хүн харамсалтайгаар амиа алдаж, нийт нас барсан хүний тоо 207 болов.

Бүртгэгдсэн тохиолдлын 511 нь Улаанбаатарт, 30 нь орон нутагт бүртгэгджээ. 

Нийт 4256 хүн эмчлүүлж байгаагаас 2220 нь хөнгөн, 1406 нь хүндэвтэр, 527 нь хүнд, 103 нь маш хүнд байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.211.116)