“Их-7"-гийн орнууд вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэнэ
2021-05-21
“Их-7”-ийн орнууд вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх асуудал болон нэгдсэн систем боловсруулах талаар ирэх сард хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлээд байна.
Энэ нь цар тахлын хямралд өртсөн аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт таатай мэдээ боллоо.
Харин Европын Холбооны хувьд вакцин хийлгэсэн хүмүүсийг тусгаарлахгүй, гишүүн орнууд руу аялах эрх олгоно гэж энэ долоо хоногт мэдэгдсэн юм. Түүнчлэн Европын Холбооны нэгдсэн вакцины гэрчилгээний системтэй болох ажил эцсийн шатандаа явж байгаа гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.224)
ИХ УНШСАН