Токиогийн Олимпын тамирчдын хотхоныг cэтгүүлчдэд танилцуулжээ
Токиогийн Олимп эхлэхэд нэг сар гаруйн хугацаа үлдээд буйтай холбогдуулан тус наадмын тамирчдын хотхоныг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад ням гарагт танилцуулжээ.
Японы нийслэл Токио хотын Чюо дүүрэгт 44 га талбайд байрлах 21 барилгад 18 мянга орчим тамирчин, төлөөлөгчид байрлах бөгөөд фитнес, амралтын байгууламж, поликлиник, 24 цагийн хоолны танхимтай ажээ.
Энэхүү хотхоныг Олимпын наадам эхлэхээс 10 хоногийн өмнө буюу долоодугаар сарын 13-нд нээж, наймдугаар сарын 8-нд болох хаалтын ёслолоос гурван хоногийн дараа хаана.
Түүний дараа наймдугаар сарын 17-ноос есдүгээр сарын 8-нд Паралимпын тамирчдыг хүлээн авах юм.
Хотхонд байрлаж буй хүмүүсээс өдөр бүр коронавирусний шинжилгээ өгөхийг хүснэ. Мөн идэж уухаас бусад үедээ үргэлж амны хаалт зүүж, бэлтгэл хийхдээ өөр хоорондоо зай барих шаардлагатай байна.
Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/