Сөүлийн нислэгээр 169 иргэн эх орондоо ирэв
2021-06-26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай нислэгийн хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр орой 19.13 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 169 зорчигч ирж, иргэдийг "Кемпински", "Новотел", "Намуун", "Сонжингранд" зочид буудлуудад тусгаарлав. Мөн тусгай зөвшөөрөлтэй 2, коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 39 зорчигч, хамт зорчиж байгаа 2 хүүхэд, нийт 43 зорчигчийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.101)
ИХ УНШСАН