Маргаашнаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна
Энэ сарын 28 буюу даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж эхэлнэ.
Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн комирнэти вакцин хийх юм.
Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөх юм байна.
Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой.
Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх аж.