Тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10 мянган төгрөгөөр нэмэгдэв
2021-07-06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Улаанбаатар хот доторх тусгаарлах байр руу нэг хүний тээврийн зардал 20 мянган төгрөг болж 10 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Учир нь шинэ нисэх онгоцны буудал хотын төвөөс 37 км зайтай юм. Гадаад орноос эх орондоо ирж буй иргэд тусгаарлах байрны төлбөрөөс гадна, нисэх онгоцны буудлаас тусгаарлах байр руу тээвэрлэх зардал болох нэг хүний 10 мянган төгрөгийг нэмж дансанд байршуулдаг байсан гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.129)
ИХ УНШСАН