Богд хааны ордон музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ

Богд хааны ордон музей өнөөдрөөс эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжсэн байна.

Тодруулбал, мягмар, лхагва гаргаас бусад өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд ажиллах бөгөөд сүүлийн үзэгчийг 16.15 цагт музей рүү нэвтрүүлэх юм. Мягмар, лхагва гарагт амарна.

Тасалбарын үнэ:

  • Том хүн - 8000 төгрөг
  • Оюутан - 3000 төгрөг
  • 0-16 насны хүүхдүүд үнэгүй

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрладаг музейн цогцолбор юм. Тус музей нь Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг аж. 1924 онд байгуулагдсан Монгол Улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ.

1954 оноос Улсын төв музейн харьяа болж байгаад 1961 онд бие даасан музейн статустай болсон. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.86.38)