Нийслэлийн 19 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг энэ сарын 17-нд зохион байгуулах талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай зэрэг дүүргийн 19 байршилд газар эзэмшүүлж ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг газрын биржийн цахим систем (www.mle.mn)-ээр явуулахаар зарлажээ.

Тодруулбал, интернэт орчинд холбосон компьютер, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой аж. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.19.205)