Дуучин Harry Styles өөрийн гоо сайхны брэндийг нээлээ
2021-11-20
Дэлхийд нэртэй поп дуучин Harry Styles “Pleasing” нэртэй гоо сайхны брэндийг үүсгэн байгуулжээ.
Тэрээр “Dazed” сэтгүүлийн 2021 оны арванхоёрдугаар сарын дугаарын зочноор оролцохдоо энэ мэдээг зарласан байна. Үүний дараа өөрийн Инстаграм хуудсандаа шинэхэн брэндийнхээ тухай нийтлэл оруулсан юм.
Harry-гийн брэнд нээх тухай шуум энэ оны тавдугаар сард Их Британи улсад үнэртэн болон гоо сайхны бүтээгдэхүүний барааны тэмдэгтийг өөрийн нэр дээр бүртгүүлэхэд нь тарсан билээ.
Одоогоор “Pleasing” брэнд матте болон гялалздаг хумсны будаг, антиоксиданттай чийгшүүлэгч серумээ танилцуулаад байна.
Эх сурвалж: Hypebeast
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.162.21)
ИХ УНШСАН