Хэвийн боов худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын улсын ахлах байцаагч Е.Цэндсүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна.

Тэрээр хэлэхдээ, “Уламжлалт цагаан сарын баяраар хамгийн өргөн хэрэглэгддэг барааны нэг нь хэвийн боов. Иймд хэрэглэгч та бүхэн хэвийн боов худалдан авахдаа, стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан, зориулалтын сав баглаа боодолтой, гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ баталгаажилттай хэвийн боовыг сонгоорой. 

Хэвийн боовыг стандартад зааснаар 75 хувиас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, +20-иос доошгүй хэмтэй орчинд 15 хоног хадгалахыг зөвлөж байна.

Иймд гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх хэрэгтэй” гэлээ.

Нэмж дурдахад, Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх сарын 2-нд тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн хуульд зааснаар шинийн 1-3-нд бүх нийтээр амарна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.247)