Хичээл хийхэд тохиромжтой тухтай газрууд

Улаанбаатар хотод хичээл хийх газар хаана байна вэ? Хичээл хийхэд тохиромжтой, тухтай газрууд цуврал нийтлэлийнхээ дөрөвдүгээр дугаарт дараах кофе шопуудыг онцолж байна.

EMMAUS CAFÉ

Цагийн хуваарь: 08:00-20:00

Хаяг байршил: Төв номын сангийн хажууд CU-тэй барилгын 2 давхарт

Facebook page: emmauscoffee

Цэлгэр уужим талбайтай. Үндсэн заал ба VIP өрөөтэй. Заал нь 50 хүний VIP өрөө нь 12 хүний суудалтай аж. Цаг үе, улирлын онцлогоос шалтгаалж цэсээ тогтмол шинэчилж байдаг бөгөөд зөвхөн Emmaus-д л гардаг бүтээгдэхүүнүүд цөөнгүй. Захиалгаа өгөөд хэдэн ч цаг суух боломжтой. Өндөр хурдны интернеттэй ба ширээ хоорондын зай их, нам гүм газар. Ажилчид нь ч эелдэг найрсаг харилцаатай. Тиймээс тухтай, тохьтой мэдрэмжийг өгч чадах газар. Үнийн мэдээллээс дурдвал VIP өрөө нь цагийн 5 мянган төгрөг бөгөөд гоё эвент, төрсөн өдрийн үдэшлэг зохиохоор төлөвлөж байгаа бол энэ газарт захиалга өгч болох юм байна шүү. 

LOTUS COFFEE HOUSE

Цагийн хуваарь: 06:00-20:00

Хаяг байршил: Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 5-р сургуулийн хажууд

Facebook page lotuscoffeehousemongolia

Улаанбаатар хотын хамгийн анхны 6 цагт нээдэг кафе. Нийт 35 хүний суудалтай ба сурагчид хичээлээ хийхдээ самбар ашиглах боломжтой. Үндэсний хэв маягийг агуулсан, бүх насны хүмүүст зориулсан дотоод засалтай. Захиалга өгөхгүй байсан ч зүгээр ороод сууж болдог аж. Дотоод засал, ажилчдын харилцаа зэрэг нь уг газрыг цаанаасаа л дулаахан газар болгож өгсөн. Lotus coffee house-д хичээл хийхэд дулаахан тайван уур амьсгалтай бөгөөд чамд тухтай мэдрэмжийг төрүүлж чадна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.163.138)