Хөшигийн хөндийн инженерийн шугам сүлжээнд 30 тэрбумыг төсөвлөжээ
2022-08-12
Б.Оргил
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг Барилга, хот байгуулалтын яамнаас хийж, Засгийн газрын хуралдаанд өнгөрсөн гуравдугаар сард танилцуулсан билээ.
Тэгвэл энэ сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж, эцэслэн батлагдлаа.
Ирэх баасан гарагт Хөшигийн хөндийн нисэх буудлыг тойрсон инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр болж, үүнд зориулан энэ жилийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.95.229)
ИХ УНШСАН