МЗЭ-ийн  900 уран бүтээлч зэрэг лайв хийхээр болжээ

Б.Ирмүүн

Монголын зохиолчдын эвлэлээс санаачлан зохиолч, яруу найрагч, орчуулагч судлаачдаас бүрдсэн 900 уран бүтээлч өөр өөрийн 900 цахим хуудсаар “Үндэсний уран зохиол - Соён гэгээрэл” сэдвийн дор нэг өдөр, нэг цагт, нэгэн зэрэг лайв хийж цахим давлагааг өрнүүлэхээр болжээ.  Уг арга хэмжээ нь энэ сарын 11-ний 11:11 цагт эхлэх бөгөөд 900 зохиолчийн зэрэг эхлүүлэх энэхүү шууд давлагаагаар “Үндэсний уран зохиол”-ын үр нөлөөгөөр нийгмийг соён гэгээрүүлэхэд уриалах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.193.193)