Чөлөөт бөхийнхөн Астанагаас 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2023-04-15
Бөхийн төрлүүдийн 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстан Улсын Астана хотод боллоо.
Манай улс уг тэмцээнд чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцож 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ. Монголын эрэгтэй бөхчүүд 120 оноогоор багийн дүнгээр 4-т, эмэгтэй баг 117 оноогоор 6 дугаарт байрт шалгарсан байна.
Астанагийн Азийн АШТ-ээс медаль авсан тамирчид:
Алт:
-Мөнхтөрийн Лхагвагэрэл - 125 кг
Мөнгө:
-Төмөр-Очирын Тулга - 65 кг
- Пүрэвдоржийн Орхон - 62 кг
-Чинболын Отгонтуяа - 55 кг
Хүрэл:
-Түмэнбилэгийн Түвшинтулга - 61кг
-Олонбаярын Сүлдхүү - 74 кг
-Ганбаатарын Ганхуяг - 92 кг
-Бат-Очирын Болортуяа - 53 кг
-Энх-Амарын Даваанасан - 72 кг
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.9.9)
ИХ УНШСАН