“Вагнерын зэвсэгт бослого” В.Путины төлөвлөсөн нууц ажиллагаа байсан уу?
Өнгөрсөн сарын сүүлээр Кремлийн эрх баригчдын эсрэг зэвсэгт бослого гаргасан гэгдэж буй хувийн зэвсэгт хүчний “Вагнер” группийн тэргүүн Евгений Пригожинтой холбоотой мэдээллүүд ОХУ-ын хэвлэл болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсаар, өнөөдрийг хүртэл энэ мэдээлэлд олон янзын таамаглал дэвшүүлсэн хэвээр байна.
Олон хүн “Вагнерын зэвсэгт бослого” -ыг ОХУ-ын томчууд урьдчилан мэдэж байсан уу?, “Вагнерын зэвсэгт бослого” В.Путины тавьсан “жүжиг” байсан уу? хэмээн эргэцүүлэн бодож, эргэлзэж тээнэгэлзсэн хэвээр байна. Тиймээс тухайн өдөр ОХУ-д ямар үйл явдал болж өрнөсөн талаарх мэдээллийг эргэн сануулъя.
2023 оны 6 сарын 23-ны орой ОХУ-ын хувийн цэргийн бүрэлдэхүүн болох ЧВК “Вагнер” грүппийг үндэслэн байгуулагч, удирдагч Евгений Пригожин Москва хотын зүг 25 000 хүнтэй хөлсний армиа тэргүүлэн “Шудрага ёсны марш” хийхээр хөдөлсөн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдлын нэг байв.
Хамгийн хачирхалтай нь, дэлхийн хамгийн шилдэг хөлсний арми гэгддэг “Вагнер” грүпп нь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл, тээврийн хэрэгслээр иж бүрэн хангагдсан бөгөөд энэ өдөр танк, нисдэг тэрэг, байлдааны техник хэрэгсэл бүгдийг дайчлаад Москва хотын зүг хөдлөхөд ямар ч саад бэршээлтэй тулгаралгүй явсаар Оросын цэргийн өмнөд тойргийн командын төв байрладаг Дон дахь Ростов хотыг эзлэн авсан нь олон хүнийг гайхшруулж байв.
Евгений Пригожин зэвсэгт бослого гаргахдаа ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудыг олзлох зорилготой байсан ч төлөвлөгөө нь задарсны улмаас зорилгоо биелүүлж чадаагүй тухай барууны хэвлэлүүд мэдээлж байсан. Учир нь, тухайн үед “Вагнер” группийн тэргүүн Евгений Пригожин ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгу, орлогч Валерий Герасимов нарыг гарт нь өгөхийг өөрсдийнхөө барьцаалж авсан генерал Юнус-Бек Евкуров ба Владимир Алексеев нараас шаарджээ.
Улмаар дараа өдөр нь мөн ямар ч эсэргүүцэлтэй тулгарахгүй явсаар Москва хүрэхэд 200 км дутуу байхад Белорус Улсын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучилсны хүчээр “шударга ёсны марш”-аа зогсоож, хуаран руугаа буцсан. Замын турш тэд Доны Ростовт ямар ч хэрэг хийсэнгүй, нэг ч хүнтэй хэрэлдсэнгүй, хэний ч аминд хүрсэнгүй. Энэхүү үйлдэл нь олон хүнийг оньсого таалгахад хүрсэн юм.
2020 онд АНУ-д “Шудрага ёсны жагсаал” болоход олон зуун дэлгүүр тоногдон шатаагдаж, 20 гаруй хүн амиа алдан, олон мянган хүн баривчлагдаж байсан бөгөөд “The New York Times” сонины мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэрхүү үймээний үед Вашингтоны төвд газар дор байрлах хоргодох байранд нуугдаж байжээ. Харьцуулаад үзэхэд сонин байгаа биз?
Бүрэн зэвсэглэсэн, дайн байлдааны туршлагатай, дээрээс нь ЧВК Вагнерийн дайчид шоронгоос гарсан хүмүүс хэрнээ бага сургуулийн охид багштайгаа нэг өдрийн зугаалганд явж байгаа юм шиг биеэ авч явжээ.
Мөн бас нэгэн сонирхолтой мэдээлэл нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт бослогын эзэн Евгений Пригожиний талаар ганц ч муу үг хэлсэнгүй, 2023.06.23-ны орой нь түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хүчингүй болгож, хамт “зугаалганд” явсан нөхдийг нь “фронтод байгуулсан гавьяаг нь харж үзэн мөшгөхгүй, хүсвэл БХЯ-ны гэрээт цэрэг болгоно” гэж хэлсэн нь олон хүнийг гайхшруулаад байгаа юм.
ОХУ-ын болон гадаадын судлаачдын үзэж байгаагаар энэ нь маш сайн найруулсан, дотоодын дайсныг илрүүлэн, баримтжуулах үйл ажиллагаа болсон хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал,
1/ Хойт Атлантын Эвслээс Москва руу залган “Цөмийн зэвсэг чинь аюулгүй байна уу?” гэж ихэд айн асууж, “Танайд болж байгаа эсэргүүцэлд бид огт хамаагүй шүү” гэжээ.
2/ Төрийн өндөр албан тушаалын эрхэмүүд, тэрбумтанууд хэсэг бүлэг хүмүүс маш хурдтай хувийн нисдэг тэргээ хөлөглөн ОХУ-аас зугтжээ. Москвагаас Армян орох хамгийн хямд онгоцны нэг талын билет 300 000 рубль (13 200 000 ₮) хүрээд олдохгүй сандаргажээ. Бусад хөрш орнууд нисэх билет бас энэ үеэр үнийн хөөргөдөлд оржээ.
3/ Фейсбүүк ОХУ-д хориотой тул зөвшөөрсөн телеграмм каналаар олон тооны нуугдмал дайснууд Пригожиныг Воронеж өнгөрөнгүүт гэнэт гарч ирээд төрийн эсрэг уриа тавьж эхлэнгүүт тэднийг отож байсан мэргэжилтэнүүд сошиалыг шалгаж эхэлсэн байна.
4/ Беларусын ерөнхийлөгч Лукашенко гэнэт гарч ирээд нөхцөл байдлыг аврангуут ЧВК Вагнер Беларуст очиж байрласан. Нэг хоногийн дотор 1 500 км зам туулж байгаагаас харвал Беларусаас Париж хүртэл 1500 км, Берлин хүртэл 750 км ойртоод очсон гэсэн үг юм. Хэрэв хөгжимчид өглөө гарвал өдөр Берлинд очоод пиво шимэхэд үгүй гэх газаргүй болжээ.
Судлаачдын үзэж байгаагаар ОХУ-д сүүлийн жилүүдэд өмч хувьчлалын үеэр хууль бусаар ард түмний хөрөнгийг завшсан, төрөөс төрсөн тэрбумтан, өндөр албан тушаалтнуудын эсрэг бухимдал нийгэмд газар авсан учраас тэднийг илрүүлэхын тулд ийм арга хэмжээг авахад хүрсэн гэж үзэж байгаа аж.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2023 оны 6 сарын 29-ны өдөр Вагнер группын удирдагч Евгений Пригожин ба түүний захиргааны 35 цэргийн дарга нар оролцжээ. Путины хэлснээр, тус уулзалтан дээр цаашид албаа үргэлжлүүлэх хувилбар дэвшүүлснээс гадна “нэг талаас тулааны талбарт, нөгөө талаас нь 6 сарын 24-ны өдөр юу хийсэн талаар дүгнэлт өгчээ”. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Песковын дамжуулснаар, Вагнерын дарга нар болсон явдлын талаар өөрсдийн хувилбараа танилцуулж, өөрсдийнхөө “Төрийн тэргүүн, Ерөнхий командлагчын цэргүүд буюу журмын нөхөд нь гэдгийг тодотгожээ”. Путин вагнерчуудэд 3 хувилбар санал болгосноос: Пригожинтой хамт Белорус явах, ОХУ-ын хүчний байгууллагатай гэрээ байгуулан үргэлжлүүлэн алба хаших, цэргийн албанаас халагдан, төрөл төрөгсөддөө буцаж очих гэжээ.
Евгений Пригожин Белоруст очсон бөгөөд өөрийн дайчдаа шинэ газарт ирсэнд баяр хүргэн хэлсэн үгэндээ белорусын армийг дэлхийн 2.дахь шилдэг арми болгон хувиргана гэж хэллээ. Түүний ойлголтоор дэлхийн хамгийн шилдэг арми нь “вагнерчууд” ажээ. Белорусын нутаг дэвсгэрт ЧВК “Вагнер” эн тэргүүнд зааварлагч, сургагчын үйл ажиллагаа явуулах бөгөөд түүнээ хэрэгжүүлж эхэлжээ.
тус видеоноос белорусын цэргийнхэн вагнерчуудад их талтай хандан, жинхэнэ байлдааны туршлагаас суралцаж байгааг харж болно.
Эх сурвалж: www.news24.mn