Монгол хүүхдүүд Орос орны боловсрол, үзэсгэлэнт байгальтай танилцлаа

Б.ТУУЛ

      Улаанбаатар хот дахь “Русский Дом”-оос 2023 оны аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулсан Үндэсний боловсролын үзэсгэлэнд ойролцоогоор Монголын 500 гаруй сурагчид оролцож, шинжлэх ухаан, боловсролын шинэ бүтээлүүдтэй танилцлаа. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь “ОХУ-ын боловсролын үзэсгэлэн яармаг-2023” арга хэмжээг виртуал орчинд мөн зохион байгуулагдснаараа онцлог болсон байв.

ОХУ БОЛОВСРОЛЫН САЛБАРТАА ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙГ ӨРГӨН НЭВТРҮҮЛЖЭЭ

Пенза хотын технологийн улсын их сургуулийн багийн “Россотрудничество” агентлагийн Грантын хүрээнд хэрэгжүүлж буй “Инновацийн сэтгэхүй: Боловсролын салбар дахь виртуал бодит байдал, робот техникийн технологи” хэмээх том төсөл нь Монгол Улсын нийслэл хотын оршин суугчдад VR-технологи нь боловсрол, ахуй, соёл хоорондын харилцааг бүрдүүлэх явц зэрэгт үр дүнгээ хэр өгч байгааг бодитой харуулж чадлаа.

Уг төслийн анхны оролцогчоор энэ сарын 6-ны өдөр орос хэл дээрх сургалттай сургуулиудын багш сурагчид идэвхтэй оролцлоо. Төслийн тухай хэлэхдээ “Бидний гол зорилго бол Монголын сурагчдыг Орос улсын боловсролын орчинтой танилцуулахад оршиж байсан” хэмээн Пенза хотын Технологийн улсын их сургуулийн Гадаадын иргэдийг сургах факультетийн декан Анна Коростылева ярьсан юм.

Үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан Оросын их дээд сургуулиудын интерактив зураг нь тус орны их дээд сургуулиудын олон янз байдал, мэргэжлийн хувьд өсч хэрэгжүүлэх явцад дэм болох бэлтгэлийн чиглэлүүдийг нээж өгсөн юм. Манай их сургуулийн бакалавр, магиструудын сурагчдад зориулан явуулсан мастер хичээлүүд нь чухамхүү манай оюутнуудын сургалтын чанарыг үнэлэх боломж олгосон” гэдгийг тэрээр онцлов.

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЧ БОЛСОН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮД

Мастер-хичээл нь үзэсгэлэн яармагий үзэж сонирхсон хүүхдүүдэд боловсролын салбар дахь виртуал бодит байдал, робот техникийн технологийг өргөн хүрээтэй танилцуулсан юм. Энэ тухай холбогдох албаны мэргэжилтэн Дмитрий Селянкин хэлэхдээ “Бид өндөр технологи шаардсан салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх явцад цаг хэмнэх хийгээд үнэтэй тоног төхөөөрөмжийг гамнах чадвартайг харуулж чадлаа” хэмээн хэлсэн юм.

Хамгийн сонирхолтой нь, уг бүтээлтэй танилцсан хүүхдүүд VR-нүдний шил, джойстикууд ашиглан эмнэлгийн ажилтан мэт болж МРТ-аппаратыг ажиллуулж өвчний онош тогтоож ажилласан байна.

Мөн анагаах ухааны сэдвийг Екатерины Козинагийн танилцуулга тун сонирхолтойгоор танилцуулсан. Оюутан маань тусгай хэрэгцээт хүмүүсийн хөл гарыг хөдөлгөх чадварыг сэргээж чаддаг бионик протезын тухай танилцуулсан юм. Орчин цагийн протезийг Технологийн их сургуулийн баазад тулгуурлан гадаадын оюутан бүтээсэн гэдгийг тэрээр онцолсон. “Манай лабораторид олон үндэстний баг ажиллаж ямар улсаас ирсэнээс үл хамааран бид төслүүд дээр хамтдаа ажилладаг.

Мансур Хамадын бүтээл нь түүний нэгэн нотолгоо болж чадсан” хэмээн Пенза хотын шинийг санаачлагчдын нэг дүгнэсэн юм. Түүнчлэн энэ үеэр VR-тренажерын  тусламжтайгаар автомашин удирдах үйлдэл сурагчдын   анхаарлыг ихэд татсан гэдгийг энд дурдах хэрэгтэй байх.

“Гоночки” тоглоомонд түшиглэн бүтээгдсэн IT тоглоомуудыг сургалтад ашиглаж болохыг энд нотолсон юм. Мөн сурагчдын анхаарлыг саран дээр явагчийг бүтээх мастер хичээл илүү их татаж байсныг онцлох хэрэгтэй. “Бид ирээдүйн MarsCruiserOne-ийн ангараг дээр явагчийн концепцийг амилуулсан боловч практик дээр хэрэгжүүлж чадаагүй юм” гэж төслийн удирдагч техникийн ухааны дэд эрдэмтэн Анастасия Пушкарева ярив.

Бидний явуулсан саран дээр явагчийг бүтээх мастер-хичээл нь Монголын хүүдүүдэд сансрын техник бүтээгчийн ажилд хүчээ сорьж улмаар зөвхөн дугуйгаараа ялгагдах хоёр ч саран дээр явагчийн модель хийсэн. Нэг дээр нь энгийн дугуй тавигдсан бол нөгөө дээр нь Mechanum дугуй тавьж тэр нь саран дээр явагч аль чиглэлд явах боломжийг буй болгодог юм” гэв.

Сурагчид утасгүй геймпадын тусламжт айгаар горимуудыг өөрчлөн хөдөлгөөнийг удирдаж аккумуляторын цэнэг дуусах үед саран дээр явагчаас ирүүлэх сигналуудыг хүлээн авч ажигласан. Орос Монголын хамтарсан III сургуулийн 9 дүгээр ангийн сурагч (Улаанбаатар хот) Алтайн Золбаяр олон янзын төслөөс VR-технологийг илүү сонирхож сонгосон байв.

Тэрээр “Би өөрийн VR-төсөл хийхсэн гэж боддог” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн тус сургуулийн мэдээлэл, технологийн багш Иван Южиков “Төслийн хүрээнд хийгдсэн илтгэлүүдийг үзэж сонирхсон хүүхдүүдийн нүдэнд үнэхээр хүсэл мөрөөдлийн оч гийж байлаа. Зарим нь VR-технологитай анх удаа танилцаж байна, тэдэнд бүх юм сонирхолтой байгаа нь анзаарагдаж байна. Энэ бүх технологийн шийдлүүдтэй танилцсан хүүхдүүд инженер ба IT чиглэлүүдийг илүү түлхүү сонирхож улмаар анагаах ухааны чиглэлийг сонгож суралцахдаа Оросын нийслэл рүү зүтгэх бус юуны түрүүнд Монголд ойр, бүс нутгийн сургуулиудаас сонгон суралцах байх гэдэгт итгэлтэй байна” гэв.

“ОРОС ОРОНТОЙ ИЛҮҮ ДОТНО ТАНИЛЦЛАА. БАЯРЛАЛАА”

 Технологийн хэсэгтэй танилцах ажлыг Оросын үзэсгэлэнтэй газруудаар хийсэн виртуал аян үргэлжлүүлсэн юм. Энэ аяныг зохион боловсруулагчид энэ удаа түүхэн болон тэмдэглэлт газруудыг төдийгүй ОХУ-ын бүс нутгуудад онцгой анхаарал хандуулжээ.

Тухайлбал Пенза хотын хөшөө уран барилгуудын талаар танилцуулсан байна. Энэ талаар хүүхдүүдийн сэтгэгдлийг сонсвол “Орос улсад очих юмсан. Олон их дээд сургуулийн сургалтын арга барилтай танилцлаа.

Мөн Орос орны үзэсгэлэнт байгаль маш их таалагдлаа” хэмээн ОросМонголын хамтарсан сургуулийн сурагч ярьж байна. Төсөлд оролцсон сурагчид ч бас “Бид олон зүйлийн талаар анх удаа сонслоо.Биднийг урьж Оросын их дээд сургуулиудын тухай илүү өргөн мэдлэгтэй болох боломж олгосонд үнэхээр их баярлалаа. ОХУ-ын боловсролын салбар, үзэсгэлэнтэй газруудтай танилцсандаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.61.197)