"Оросын хэл зүйн сургалт, Орос-Монголын соёлын харилцаа” сэдэвт сургалт болов

Оросын шинжлэх ухаан, соёлын төв, РЦНК-д “Оросын хэл зүйн сургалт, Орос-Монголын соёлын харилцаа” сэдэвт боловсролын цуврал арга хэмжээ болж өндөрлөлөө.

Уг арга хэмжээг Россотрудничествогийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Хүмүүнлэгийн ухааны боловсрол, сорилтын хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

Caption

Монгол Улсын мөнхийн хөрш, Орос орны хувьд  боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд олон ажил зохион байгуулагддаг.  Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нарыг сургалтад хамруулах, орос хэлний багш бэлтгэх, давтан сургах чиглэлээр хамтран ажилладаг билээ. Тэгвэл энэ удаа орос хэлний багш нарыг чадавхжуулах, хэлний мэдлэг, заах арга зүйг нь дэмжих зорилготой гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулсан юм.

Уг сургалтад Монгол Улсын хэмжээнд хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулдаг орос хэлний залуу багш нар, МУИС, МУБИС-ийн ирээдүйд  багш болох төгсөх ангийн оюутнууд гээд  орос хэлний 112 багш энэ  сургалтад хамрагдсан юм.  

Сүүлийн жилүүдэд орос хэл сурах сурагчдын тоо нэмэгдэж байгаа ч багш нарын хүртээмж, боловсон хүчний нөөц бололцоо сурагчдынхаа эрэлтийг хангаж чадахгүй байгааг албаныхан хэлдэг. Иймд орос хэлний багш нарыг чадавхжуулах гурван өдрийн сургалт заах аргын цахим лекц, нээлттэй хичээл, дадлага, төслийн үйл ажиллагаа гэсэн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. 

Caption

Орос мэргэжилтнүүд, сургалтад хамрагдсан багш оюутнуудад Оросын төрийн номын сангийн  цахим аялал хийж, боловсролын салбарт нэвтрүүлж буй шинэ технологитой танилцуулахаас гадна Оросын алдартай дуунуудыг ашиглан орос хэлний дуудлагаа сайжруулах, үгсийн сангаа арвижуулах зэрэг  заах арга зүйн туршлагаа хуваалцав.

Арга хэмжээний төгсгөлд, сургалтад хамрагдсан багш нарт мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, сургалтыг амжилттай дүүргэсэн гэрчилгээг гардуулав.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.59.124)