СЭЛЭНГЭ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдрөөр төрийн дээд одон медаль гардуулаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн зарим иргэдийг төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өглөө.
-Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Сүхбаатар сумын иргэн, ахмад хилчин Ч.Лхагвасүрэн.
Алтан гадас одонгоор Алтанбулаг сумын малчин Ж.Галсанжав, Хүдэр сумын ахмад настан З.Оюунцэцэг, аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Эрдэнэцогт, Сүхбаатар сумын "Халиун уул" ХХК-ийн үйлчлэгч С.Нина, чөлөөт уран бүтээлч Ц.Цогтжаргал, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Х.Одончимэг, Шаамар сумын иргэн Т.Самал, Жавхлант сумын "Хурниад" ХХК-ийн трактор комбайнч Д.Батсайхан, Сант сумын ЕБС-ийн багш Д.Гантуяа, Сайхан сумын "Газрын ундраа" ХХК-ийн трактор, комбайнч Д.Баатарсайхан, ахмад настан Д.Жавзандулам, ахмад настан Д.Цэвээндулам.
-Хөдөлмөрийн хүндэт медалиар Алтанбулаг сумын ИТХ-ын дарга П.Сарангэрэл, Эмэгтэйчүүдийн холбооны дарга Ю.Цэрэндолгор, Хүдэр сумын ИТХ-ын дарга П.Мягмарсүрэн, Зүүнбүрэн сумын ИТХ-ын дарга М.Сүхбаатар, "Халиун уул" ХХК-ийн трактор, комбайнч Г.Ариунболд, Шаамар сумын ЕБС-ийн багш Л.Нэргүй, Жавхлант сумын малчин Х.Санжаа, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Төрбат нар шагнагдлаа.
Мөн Мэдээлэл, харилцаа холбооны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр аймгийн шуудан үйлчилгээний газрын дарга Ц.Золзаяаг шагналаа.