Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс "Монгол Улсын түүх (XX, XXI зуун)" таван боть бүтээл хэвлүүлжээ
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр Үндэсний номын санд Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн "Монгол Улсын түүх (XX, XXI зуун)" таван боть бүтээлийн нээлт боллоо.
Шинэ бүтээлийн нээлтэд түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид, төр засгийн түшээдийн төлөөлөл, МУҮТА, МУБИС, МУИС, АЕГ, Хүмүүнлэгийн Их сургуулийн судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, бүтээл хэрхэн бүтсэн түүх болон тус бүтээлийн онцлогийн талаар үг хэлж, баяр хүргэлээ.
Тус таван боть бүтээлд:
-1-р боть: Тусгаар тогтносон Монгол Улс (1911-1921)
-2-р боть: Монгол Улсын үндэсний ардчилсан хөгжлийн замнал (1921-1940)
-3-р боть: Дэлхийн хоёрдугаар дайны үеийн болон дараах үеийн БНМАУ (1940-1954)
-4-р боть: БНМАУ-ын социалист бүтээн байгуулалт (1954-1980-аад оны сүүлч)
-5-р боть: Өөрчлөн байгуулалт ба БНМАУ шинэчлэлийн үеийн Монгол Улс (1980-аад оны эхнээс эдүгээ хүртэл) түүхийн тухай өгүүлсэн байна.