СЭЛЭНГЭ: 2023 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 688 эх амаржиж, 697 хүүхэд төржээ
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 онд амбулаторийн үйлчилгээг нийт 130046 хүнд үзүүлсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 20 мянган иргэнээр нэмэгджээ.
Өнгөрсөн онд манай эмнэлгийн зүгээс 1101 хүнд яаралтай тусламжийн үйлчилгээг, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг 6525 хүнд, түргэн тусламжийн үйлчилгээг 4747 хүнд, мэс заслын тусламж үйлчилгээг 972 хүнд тус тус үзүүлсэн байгаа. Мөн 2023 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 688 эх амаржиж, 697 хүүхэдтөрсөн.
Тус эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төв 4966 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн. Эдгээр иргэдээс 159 хүнийг эрчимт эмчилгээнд эмчилж, нийтдээ 1168 хүнийг хүнд байдлаас гаргасан. Ингэснээр бид нас баралтын тоог өмнөх жилээс 44-36 хувиар бууруулж чадсан хэмээн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэнтогтох ярилаа.