ОРХОН: Мухар олгойн мэс заслыг анх удаа дурангаар хийжээ

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв өнгөрсөн онд хавдрын бай эмчилгээ эхлүүлж, тархины цус харвалтын нэгж, дурангийн тасаг байгуулснаар олон хүнийг аймагтаа эмчлэх боломж бүрдсэн юм.

Тухайлбал, ходоодны хавдартай хоёр, бүдүүн, шулуун гэдэсний хавдартай 16, хөхний 23, элэг нэг, бөөр хоёр, уушгины хадвартай найм, өндгөвчний 11, умайн хүзүүний хавдартай  нэг зэрэг нийт 72 өвчтөнд 471 сая төгрөгийн өртөг бүхий хавдрын бай эмчилгээ хийжээ.

Мөн мухар олгой, цавины эвэрхий засах хагалгааг дурангаар анх удаа хийсэн байна. Зүрхний шигдээсийн үед титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг өнгөрсөн онд 215 хүнд хийж бүлэн хайлуулах эмчилгээг 39-89 насны таван хүнд амжилттай хийжээ. Бүлэн хайлуулах эмийн нэг бүрийн үнэ нь гурван сая төгрөг бөгөөд нэг үйлчлүүлэгчид хоёр ширхгийг өгч эмчилсэн байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.98.111)