ОРХОН: Гэр хороололд дахин 150 айлын орон сууц барина
2024-01-06
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ онд хийх бүтээн байгуулалтын зарим ажлын талаар хэлэлцлээ. Үүнд Баян-Өндөр сумын Найрамдал багийн 49-53 дугаар гудамжны гэр хорооллыг дахин төлөвлөн 150 айлын 16 давхар орон сууц, Их-Залуу багт есөн давхар орон сууц барихаар төлөвлөжээ.
Орхон аймаг агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хорооллууд барьж байгаа юм. Өнгөрсөн онд алслагдсан баг болох Уртын гол багт 260 айлын орон сууц барьснаас 100 гаруй нь ашиглалтад ороод байна.
Мөн тус хурлаар аймгийн аварга малчин, тариаланч шалгаруулах асуудлыг хэлэлцэхийн дашрамд “Цагаан тоосны дэгдэлт сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр”- ийн явцыг хэлэлцсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.70.11)
ИХ УНШСАН