Д.Отгонжаргал: Автобусаар зорчих иргэд 500 төгрөгөөр зорчино

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал цаашид автобусны үнэ нэмэх эсэх талаар мэдээлэл өглөө. 

-Автобусаар зорчих үнэд өөрчлөлт орох уу?

-Шинээр батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын саналаар НИТХ-аас шийдвэр гаргана. Одоогоор энэ тухай шийдвэр гараагүй тул иргэд 500 төгрөгөөр зорчино. Мөн 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл хэвээр үргэлжилнэ.

-Ер нь автобусаар зорчих үнийн тарифт  өөрчлөлт орох уу? 

Энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэнэ.

-Автобусны төлбөрийн системд олон төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглах боломжтой юу?

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гаргасан төлбөрийн хэрэгсэл хүртээмж багатай гэх шүүмжлэл бий. Тиймээс төлбөрийн бүх хэрэгслийг ашиглах системийн хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд гуравдугаар сараас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  

-Төлбөр төлөлтөө яаж хянах вэ? 

Мөн шинээр худалдан авч буй автобуснууд найман камертай тул автобусаар үйлчлүүлж буй иргэдийн тоог тус камерын тусламжтай бүртгэнэ. Энэ нь төлбөрийн системд уншигдсан иргэдийн тоог камерын бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн тооноос зөрүүлэхгүй байх зорилготой юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.39)