Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

Б.ТУУЛ

Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс  урьдчилан сэргийлэх энгийн зөвлөмжүүдийг Хүүхдийн зөвлөх эмч, АУ-ны доктор Ш.Энхтөр зөвлөж байна. 

Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?

Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахиж, хамт олон, найз нөхдөдөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадалгаа авч, гэртээ эмчлүүлээрэй.

 

• Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэж хэвших нь чухал. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх хэрэгтэй. 

• Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх. Царван, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших

• Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэж болно. 

Мөн 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс илүү эрүүл ахуйн энгийн дүрмүүдийг ягштал мөрдвөл өвдөхгүй байх боломжтой хэмээн олон чухал зөвлөгөөнүүдийг өглөө. Хүүхдийн зөвлөх эмч, АУ-ны доктор Ш.Энхтөрийн өгсөн  зөвлөгөө мэдээллийг та дараах видеогоос үзээрэй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.192.64)