ХОВД: "Хөнгөлөлттэй зээл-2024" нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна

"Хөнгөлөлттэй зээл-2024" нээлттэй хаалганы өдөрлөг хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өдөрлөгийн зорилго нь орон нутагт ажлын байр бий болгох, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд чиглэж байгаа юм.

Өдөрлөгийн үйл ажиллагаа энэ сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд “Шинэ Ховд" бизнес хөгжлийн төвийн сургалтын танхимд үргэлжлэх тул Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгж, хоршооны төлөөлөл нээлттэй оролцох боломжтой.

 Иргэд өдөрлөгт оролцсоноор

  • “Шинэ Ховд” хөгжлийн хөтөлбөрийн мэдээлэл
  • Жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангийн хөнгөлөлттэй зээл
  • Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл
  • Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн зээл, санхүүжилт
  • ХААН, Хас, Голомт, Капитрон, Төрийн банкны зээл
  • -Зээлийн батлан даалтын сангийн мэдээлэл зэргийг нэг цэгээс авах боломжтой. Мөн оролцогч байгууллагуудаас ганцаарчилсан зөвлөгөө авах боломжийг бүрдүүлжээ.

Өдөрлөгийн зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Шинэ Ховд ББХК болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байна.

Өдөрлөгийн эхний өдөр 80 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч болон аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл болон арилжааны банкны хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийн мэдээлэл, төсөл боловсруулах зөвлөгөө авчээ.  

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тодорхой шалгуур үзүүлэлт, журмыг хангасан тохиолдолд энэ жил Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, бизнесээ өргөжүүлэх боломж бий.

Дээрх өдөрлөгийн хүрээнд хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй бичил бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн хүсэлт, холбогдох материалыг цахим хэлбэрээр авч байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.148.203)