Малчдад 10 мянган тонн тэжээл хүргэж байна
2024-02-25
Улсын онцгой комиссын шийдвэрээр Хөдөө аж ахуйн корпорациас 10 мянган тонн тэжээл, тэжээлийн буудайг өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад олгохоор болсон билээ.
Тухайлбал, Хэнтий аймаг 750 тонн тэжээлийн буудайн татан авалтаас Чингис хотод буусан 140 тонн буудайг савлан сумдад хүргэж байна. Мөн Баянхонгор, Төв аймгийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн сумдад хүрэх тэжээлийн буудайн цуваа хөдөлснийг ХХААХҮЯ мэдээллээ. Баянхонгор аймагт 875 тонн, Төв аймагт 525 тонн тэжээлийн буудай нийлүүлэх аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.68.97)
ИХ УНШСАН