Тавь гаруй суманд мөсөн зудын нөхцөл бүрджээ

Энэ сарын дунд арав хоногийн байдлаар 13 аймгийн 58 суманд цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн зудын, зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөлд 17 аймгийн 139 сум, 18 аймгийн 69 сум, нийслэлийн 2 дүүрэг цагаанаар зудархуу байна.

Увсын Өндөрхангай, Наранбулаг, Завханы Отгон, Говь-Алтайн Есөнбулаг, Тонхил, Дэлгэр, Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баян-Овоо, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Архангайн Жаргалант, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат, Цахир, Өлзийт, Батцэнгэл, Төвшрүүлэх, Цэнхэр, Хангай, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Богд, Булганы Рашаант, Төвийн Заамар, Баянхангай, Лүн, Эрдэнэсант, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дорноговийн Иххэт, Өргөн, Дэлгэрэх, Хэнтийн Баянмөнх, Дархан, Баянхутаг, Галшар, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай байгаа аж.

Баян-Өлгийн Сагсай, Булган, Цэнгэл, Дэлүүн, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Тариалан, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарив, Шарга, Бугат, Бигэр, Цээл, Чандмань, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Асгат, Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын Бууцагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Галуут, Жаргалант, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Алаг-Эрдэнэ, Архангайн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Өгийнуур, Их-Тамир, Чулуут, Хашаат, Хотонт, Булган, Эрдэнэбулган, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Тарагт, Арвайхээр, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Түшиг, Цагааннуур, Баянгол, Алтанбулаг, Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Батсүмбэр, Эрдэнэ, Жаргалант, Борнуур, Цээл, Баянцогт, Архуст, Баянжаргалан, Аргалант, Дорноговийн Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Даланжаргалан, Дундговийн Сайхан-Овоо, Хулд, Луус, Баянжаргалан, Өндөршил, Дэрэн, Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэлгэрхангай, Өмнөговийн Манлай, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхгол, Баяндунд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.

Мөн Баян-Өлгийн Цагааннуур, Алтай, Увсын Завхан, Бөхмөрөн, Ховдын Эрдэнэбүрэн, Мөст, Говь-Алтайн Дэлгэр, Цогт, Халиун, Төгрөг, Алтай, Завханы Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бөмбөгөр, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Заг, Гурванбулаг, Өвөрхангайн Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Булганы Баян-Агт, Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Хушаат, Сант, Шаамар, Дархан-Уулын Орхон, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Зуунмод, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Сэргэлэн, Дэлгэрхаан, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор, Даланзадгад, Сэврэй, Баяндалай, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Мандах, Хэнтийн Биндэр, Батширээт, Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Хэрлэнд цагаанаар зудархуу байгааг ОБЕГ мэдээллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.226.151)