TSMC компанийн үйлдвэрийг Японд нээлээ
Дэлхийн чипний хамгийн том гэрээт үйлдвэрлэгч Taiwan Semiconductor Manufacturing Company /TSMC/ компани анхны үйлдвэрээ бямба гарагт Японд нээлээ.
Баруун өмнөд нутгийн Күмамото мужийн Кикуйо хотод байгуулсан тус үйлдвэр нь дэлхий дахинд хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдсээр байгаа энэ үед Японы чипний үйлдвэрлэлийг сэргээхэд тус дөхөм болно гэж үзэж байна.
Үйлдвэрийн нээлтийн ёслолд TSMC -ийн удирдлагууд болон Японы Эдийн засгийн сайд оролцлоо. Японы Засгийн газар үйлдвэр барих зардлын 40 орчим хувийг бүрдүүлсэн юм.
Тус үйлдвэр энэ оны сүүлчээр үйлдвэрлэлээ эхлүүлэх бөгөөд автомашин, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэхэд ашигладаг 12 нанометрийн чип зэрэг олон төрлийн хэрэглээний хагас дамжуулагч үйлдвэрлэнэ. Тайванийн компани Күмамотод хоёр дахь үйлдвэрээ байгуулна гэдгээ мэдэгдсэн билээ.