Гахайн нойр булчирхайн эсийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг Японд хийнэ

 

Цусан дахь сахрын хэмжээг бууруулах үүрэгтэй энэ эсийг 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд шилжүүлэн суулгах юм. Ингэснээр өвчтөнийг инсулиний тарилгаас хамааралт байдлыг ихээхэн багасгана гэж эрдэмтэд найдаж байна. Өвчтөний биемахбодь хүлээж авахаас татгалзахгүй байлгахын тулд цусан дахь сахрын хэмжээ ихсэх үед инсулин ялгаран гарах жижиг нүхт бүхий 0.5-1 мм-ийн голчтой тусгай капсулд шилжүүлэн суулгасан эсүүдийг хийх аж. 

Японы эрдэмтэд өмнө нь генийн хувьд хувирган өөрчилсөн, эд эрхтнүүдийг нь хүнд шилжүүлэн суулгах боломжтой гахайг анх удаа амжилттай хувилан гаргаж авсан юм.

Амьтны эд эрхтнийг хүний биед шилжүүлэн суулгах /ксенотрансплантаци/ зорилгоор генийг нь өөрчилсөн гахайн эд эрхтнийг ургуулах технологийг АНУ-ын биотехнологийн компанид анх боловсруулжээ. Японы мэргэжилтнүүд АНУ-аас авчирсан эсийг ашиглан гахайн тооройг амжилттай хувилсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.108.24)