Шинээр баталсан үндэсний стандартуудыг танилцуулав
Каритас Чех Репаблик ОУБ нь байгаль орчин, аюулгүй байдлын төв, Монголын Тогтвортой хөгждийн гүүр ТББ8 Экосум ТББ хамтран “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг 2020-2024 онд нийслэл, Булган аймаг, Хишиг-Өндөр суманд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд олон улсын туршлагад үндэслэн хуванцар дахин боловсруулалт, хуванцар бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын стандартыг манай улсад нэвтрүүлэхийг зорьж байна. Тухайлбал, төслийн баг салбарын хэрэгцээ, шаардлагыг судалсны үндсэн дээр MNS ISO 15270:2024 Хуванцар хог хаягдлыг дахин бололвсруулах болон сэргээн ашиглах заавар, MNS ISO 16869:2024 Хуванцрын найрлага дахь мөөгөнцрийн өсөлт сааруулагч нэгдлүүдийн үр ашгийг үнэлгээ стандартыг үндэсний болгон батлуулахаар Стандарт хэмжил зүйн газрын дэргэдэх Байгаль орчны стандартчиллын техникийн хороогоор хэлэлцүүлж өнгөрсөн сарын 22-нд батлуулжээ.
Эдгээр стандартыг баталснаар хуванцар дахин боловсруулж буй үйлдвэрүүд үйл ажиллагаагаа стандартын дагуу явуулах, байгууллагад дагаж мөрөх стандартыг хөгжүүлэхээс гадна, дахин боловсруулалтын үйл ажиллагаа стандарт горимын дагуу явагдах ач холбогдолтой. Энэ нь байгальд ээлтэй төдийгүй үйлдвэрийг үр ашгийг нэмж, бүтээгдэхүүний чанарыг стандартаар баталгаажуулах, мөн олон улсыд дахин боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох, ногоон зээл, хөрөнгө оруулалт авахад давуу талтайг төслийн зөвлөх Т.Энхдөл хэлж байлаа.
Шинээр баталсан стандартуудыг танилцуулах үйл ажиллагаанд төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл болон Стандарт хэмжилзүйн газрыг, манай улсад хуванцар дахин боловсруулах салбарын бизнес эрхлэгч, ТББ, мэргэжлтэн судлаач оролцож, цаашдын хэрэгжилт үр дүнгийн талаар санал солилцлоо.
Европын холбооны Свич-Ази хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл нь манай улсын ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Монгол Улсад одоогоор 20орчим үйлвдвэр хуванцар дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.