Хэнтий, Төв, Хөвсгөл аймагт гарсан түймэрт 206.5 га талбай өртжээ

 Хэнтий аймгийн Дадал, Төв аймгийн Баян-Өнжүүл, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд өчигдөр ой, хээрийн түймэр гарсныг бүрэн унтраалаа.

Урьдчилсан байдлаар дээрх гурван түймэрт 206.5 га талбай өртжээ. Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөв, тавдугаар саруудад тохиолдож байна. Иймд иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, байгаль, экологи, хүн, мал, ан амьтан, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.156.58)