Израиль Иранд агаарын цохилт өгч эхэлжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тегеран 300 гаруй нисгэгчгүй онгоц, пуужин харвасны хариуг барьж Израиль энэ сарын 18-нд Иран руу агаараас цохилт өгсөн талаар АНУ-ын албаныхан мэдээлжээ.
Ираны "Фарс" агентлаг орон нутгийн цагаар баасан гарагт Исфахан хотын онгоцны буудлын ойролцоо дэлбэрэлтийн чимээ сонсогдсон талаар мэдээлсэн байна. Ираны төрийн мэдлийн “Press TV” дэлбэрэлт болсныг үгүйсгээд байна. Исфахан хотын эргэн тойронд агаарын довтолгооноос хамгаалах системийг идэвхжүүлсэн гэж Ираны албаны хүнээс иш татан “Reuters” мэдээлжээ.
Израиль болон АНУ-ын албаны хүмүүсээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ойрхи Дорнод аюулын ирмэг дээр байгааг анхааруулсны дагуу Иран “Израилийг бидний ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийг зогсоох ёстой” гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд мэдэгдэж байсан билээ.
Ираны дээд удирдагч Али Хамени Сирийн Дамаск дахь Ираны Элчин сайдын яаманд агаараас цохилт өгч, Хувьсгалт гвардийн ахлах командлагч тэргүүтэй хэд хэдэн хүний аминд хүрсэнд Израилийг буруутгаж, агаараас цохилт өгсөн билээ.
Аравдугаар сарын 7-нд Палестины зэвсэгт Хамас бүлэглэл Израилийн өмнөд нутгийг дайран орж, 1200 хүний амийг хөнөөж, 200 гаруй хүнийг барьцаалснаас хойш тус бүс нутагт мөргөлдөөн дэгдээд байгаа юм.
ХАМАС-ын удирддаг Газын Tрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Израилийн агаарын довтолгооны улмаас зургаан сарын хугацаанд 30 мянга гаруй палестин хүн амиа алдсан байна.
Олон улсын хямралын бүлгийн шинжээч Майкл Вахид Ханна АНУ-ын “TODAY”-д өгсөн ярилцлагадаа "Газын зурвас дахь мөргөлдөөн удаан үргэлжлэх тусам бүс нутгийн улсууд татагдан оролцож, бүс нутгийн дайн гарах магадлал нэмэгдэнэ гэдэгт ихээхэн санаа зовж байна" гэжээ.
Эх сурвалж: USA TODAY, YAHOO