Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хавсралтаар баталлаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өмнө нь мэдээлэхдээ зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг бууруулах, малын тэжээлийн үнийг тогтворжуулахын тулд гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүссэн. Мөн хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх шаардлага үүссэн хэмээн хэлж байсан юм. Тиймээс зохих хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулсан.
Ингэснээр улаанбуудайн гурил болон малын тэжээлийг импортын татвараас чөлөөлөх хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэв.