Орон даяар цахилгаан тасарсан нь кибер халдлагатай холбоотой гэжээ
Кибер халдлагын улмаас Венесуэлд орон даяар цахилгаан тасарсан гэж Харилцаа холбоо, соёлын асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч бөгөөд Мэдээлэл, харилцаа холбооны сайд Хорхе Родригес мэдэгджээ.
“Гури” усан цахилгаан станцын хяналтын автомат системд кибер халдлага үйлджээ. Энэ халдлагын улмаас усан цахилгаан станцын үйл ажиллагаа зогсож, цахилгаан эрчим хүч тасрахад хүрсэн. Кибер халдлагыг АНУ үйлдсэн байж болзошгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Түүнчлэн Венесуэл улс НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Мишель Бачелетэд гомдол мэдүүлсэн захидал илгээнэ гэж Хорхе Родригес мэдэгджээ.
Венесуэлийн дийлэнх муж болон Каракас хот өнгөрсөн пүрэв гарагт цахилгаангүй болсон юм. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, Венесуэлийн нийт 23 мужаас 20 мужид нь цахилгаан тасарчээ. Одоогоор Каракасын зарим хэсэгт эрчим хүчний хангамжийг сэргээсэн байна.