ОХУ Европын Зөвлөлөөс гарч магадгүй байгаа нь хүнд цохилт болж магадгүй

Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарахын зэрэгцээ ОХУ Европын Зөвлөлөөс гарч магадгүй байгаа нь Европыг жинхэнэ цочролд оруулж магадгүй гэж үзэж байгаагаа Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Турбьёрн Ягланд илэрхийлжээ.

“Brexit болон Ruxit нэгэн зэрэг болвол Европын хувьд хүндхэн цохилт болж магадгүй болохыг төсөөлөхөд бэрх. Гэсэн хэдий ч ийм зүйл удахгүй болж магадгүй байна. ОХУ Европын Зөвлөлөөс гарах нь “Brexit”-ийн адил ноцтой асуудал юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.210.249)