ОХУ Азийн орнууд руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлнэ

Эрчим хүчний зах зээл өргөжиж буй БНХАУ болон Азийн бусад орнууд руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

В.Путин “Бүс ба Зам” санаачилгын олон улсын чуулга уулзалтад оролцсоны дараа сэтгүүлчдэд ийнхүү мэдээлжээ. Тэрбээр энэхүү санаачилгын хэтийн төлөв маш гэрэл гэгээтэй байгааг онцлон тэмдэглээд, уг санаачилгыг хөгжүүлэх сонирхол дэлхийн бараг бүх улс оронд бий гэж хэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Арктик болон Сибириэс олборлодог байгалийн хийг БНХАУ руу усан онгоц болон хоолойгоор экспортлохоор төлөвлөж байгаа аж. Түүний хэлснээр, ОХУ өрнөд болон дорнодын орнууд руу байгалийн хий экспортолдог хэдий ч цаашид дорнод руу хийх худалдаагаа нэмэгдүүлэх ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.121.79)