Амьдрал хэмээх аяллын түүх
Туркийн уран бүтээлч Акын Экижи “АМЬДРАЛ ХЭМЭЭХ АЯЛЛЫН ТҮҮХЭЭС” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ Монголын үзэгчдэд дэлгэн үзүүлэхэд хэдийнэ бэлэн болжээ. Энэ үзэсгэлэн Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохиогдож буй түүний 6 дахь бие даасан үзэсгэлэн.
Зураач уг үзэсгэлэнгээрээ түүний өвөг дээдсийн өлгий нутгаар аялж, Амьдрал хэмээх аяллын түүхээ Монголын уран бүтээлчид, үзэгчидтэй хуваалцахыг хүссэн гэнэ.
Акын Экижи нь хуульч мэргэжилтэй. Үзэсгэлэнгийн арга хэмжээний хүрээнд “Туркийн урлагийн тухай ба дотоод, гадаадын урлагийн харилцан үйлчлэл” сэдвээр илтгэл тавьж, Монголын уран бүтээлчдэд Туркийн урлаг, урлагийн зах зээлийн талаар танилцуулга хийх гэнэ.
6 сарын 6-ны Пүрэв гаригийн 10 цагт болох уг илтгэлд уран бүтээлч, урлаг судлаач, үзэгч олон та бүхэн, Акын Экижитэй танилцан, түүний дотоод ертөнцөд саатан морилоорой. Үзэсгэлэн энэ сарын 05-наас 11-ний өдрүүдэд дэлгэгдэнэ.