Бидний тухай
Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
“Цахим Монгол мэдээллийн сүлжээ” ХХК нь хэвлэл мэдээллийн салбарт сошиал медиа, маркетингийн чиглэлээр 2015 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн билээ. Тус компанийн харьяанд одоогоор “БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТ”-ын салбарын мэдээ мэдээллийг нэг дороос, цогцоор нь хүргэх www.EDUnews.mn төрөлжсөн мэдээллийн сайт, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, салбар бүрийн мэдээллийг нэг дор төвлөрүүлэн, иргэдийн “Мэдэх эрх”-ийг хангах www.News24.mn шуурхай мэдээллийн нэгдсэн портал сайт үйл ажиллагаагаа явуулж байна.
Мэдээллийн эрин зуунд уншигч, хэрэглэгчид технологийн дэвшлийг дагаж, өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ цахим хувилбараар унших хүсэлтэй болжээ. Хэрэглэгчдийн энэ эрэлт хэрэгцээг даган цахим орчинд эх сурвалжгүй, баримт нотолгоогүй хуурамч мэдээллүүд их гарч, иргэдийг төөрөгдүүлж байна. Мөн үүнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн нээлттэй бус байдал ч бас сөргөөр нөлөөлж байна. Тиймээс “Цахим Монгол мэдээллийн сүлжээ” ХХК нь онлайн албаа өргөжүүлж, контентоо төрөлжүүлэн, мэдээ мэдээллийнхээ багтаамжийг нэмэгдүүлэн салбар бүрийн мэдээллийг нэг дор төвлөрүүлэн хүргэх www.News24.mn шуурхай мэдээллийн нэгдсэн портал сайтыг ажлуулж эхлээд байна.
Та бүхэн www.News24.mn сайтаас өдөр тутмын мэдээ мэдээлэл, асуудал хөндсөн нийтлэл, ярилцлага, сурвалжлага, соёл урлаг, спортын салбарын мэдээ мэдээлэл гээд мэргэжлийн сэтгүүлчийн ур чадвар, ёс зүйн кодтой, албаны эх сурвалжтай мэдээ мэдээллийг унших, хэрэгцээт мэдээллээ сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйл болох ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээллийн хэлбэрээр олон нийтэд хүргэх боломжтой юм.
“ЦАХИМ МОНГОЛ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ" ХХК