Д.Галсанбатын хамгийн хайртай, анхны гитар

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол хөгжимчин, Монгол улсын Гавьяат жүжигчин, цахилгаан гитарын бүх үеийн “гол баатар”, хөгжмийн зохиолч Д.Галсанбатын хамгийн хайртай, анхны гитар одоо ч байдаг.
Тэрбээр БНАГерман улсад үйлдвэрлэгдсэн “Musima Eterna de Luxe” загварын энэ гитараараа 1971-1976 оны бүх концертод тоглож байжээ.


 

Түүхэн дурсгалт энэ гитар хэд хэдэн хүний гар дамжсаны эцэст Монголын Рок музейн үнэт үзмэрүүдийн нэг болж 2010 онд бүртгэгджээ

Энэ гитар Б.Нандинцэцэгийн дуулсан “Анхны хайрын дуу”, “Ангийн 2 анддаа”, Б.Баяраагийн дуулсан“Эндүүрэл”, “Зүрхний айзам”, “Сэтгэлийн жигүүр”, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуулж хөгжимдсөн “Хүүш Дамдин”, “Дангийн даавуу майхан”, “Тонжоо” зэрэг ардын дууны найруулгын ард эгшиглэснээс гадна Д.Галсанбат гитарчны гоцлон хөгжимдсөн “Соёл-Эрдэнэ”, “Хүрэн хаалгатай дэлгүүр”, “Охидын бүжиг”, “Сансрын хөлөг” гэх мэт дан хөгжмийн бүтээлүүдэд нь уянгалан мөнхөрчээ.

Тус гитарыг 1977 онд Улсын Филармони актлан бусад хөгжмийн хамт Хөдөө Аж Ахуйн дээд сургуульд хувиарласан байдаг. Түүхэн дурсгалт энэ гитар хэд хэдэн хүний гар дамжсаны эцэст Монголын Рок музейн үнэт үзмэрүүдийн нэг болж 2010 онд бүртгэгджээ.