Хоол хүнс ходоод гэдсэнд хэр хугацааны дараа шингэдэг вэ?
Жин хасахад хоол шингэх үйл явц хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэ бол үнэн зүйл – бидний бие организмын одоо байгаа байдал идэж уусан зүйлтэй шууд холбоотой. Мэдээж хоол шингэх үйл явц бие организмын эрүүл мэнд, бодисын солилцоо, нас болон хүйснээс хамаарч тодорхой цаг хугацааг шаардана, гэвч ерөнхийдөө зарим хоол хүнс ходоодонд шингэхэд цаг зарцуулдаггүй бол зарим нь багагүй цагийг зарцуулахад хүргэдэг байна. Бид танд энэхүү мэдээг хооллох үедээ зөв зохицуулалт хийхэд тань туслах үүднээс бэлтгэлээ.
Бид хоол шингэх цаг хугацааг хурдасгавал, бие организмын хувьд идсэн хоолнууд олон жижиг хэсгүүд болж, гэдэснээс цааш цусанд дамжиж очно гэсэн үг юм. Энэ нь ойлгоход хялбар зүйл бөгөөд хоол шингэх үйл явц турах эсвэл жингээ барихад нөлөөлдөг байна. Богино хугацаанд шингэдэг хоол хүнс Хэрэв та хурдан хугацаанд шингэдэг хоол хүнс хэрэглэвэл, та ердийн хоол иддэгээсээ илүү хурдан идэх хэрэгтэй болно, яагаад гэвэл та дээрх хоол хүнсийг идсэний дараа ходоодонд хурдан шингэх тул, төд удалгүй буцаад өлсөж эхэлнэ.
Энэ төрлийн хоол хүнс энергийг их хэмжээгээр идэвхжүүлдэг – өөрөөр хэлбэл глюкозын хэмжээг огцом нэмнэ. “Энерги идэвхжих” давгүй сонсогдож байж болох ч хэрэв таны бие организм глюкозоор дүүрч, бие организм маань уг глюкозыг ашиглаж чадахгүйд хүрвэл хэт таргалалт бий болдог байна. Урт хугацаанд шингэдэг хоол хүнс Удаан хугацаанд шингэдэг хоол хүнс цусан дахь сахарын хэмжээг нэмж, удаан болгодог, энергийг тэнцвэржүүлэхээс гадна тогтвортой байлгана. Гэвч хэрэв та удаан хугацаанд шингэдэг хоол хүнс идвэл таны ходоодны үйл ажиллагаа идэвхтэй болж, дээд хэмжээндээ хүртэл ажиллаж эхлэх ба энэ нь таны бие организмд сайн нөлөө үзүүлэхгүй.
Мэргэжилтнүүд удаан болон хурдан хугацаанд шингэдэг хоол хүнсийг хольж хэрэглэхгүй байхыг зөвлөж байна, мөн хурдан шингэдэг хоол хүнсийг хэтэрхий удаан идэх хэрэггүй ба эс бөгөөс таны ходоод хямрах болно. Өдрийн цагаар ходоод хамгийн идэвхтэй ажилладаг тул энэ үед хооллох нь ходоодонд хурдан шингэхэд сайн нөлөө үзүүлдэг байна. Өглөөний цай болон оройн хоолонд зориулж, хөнгөхөн хооллох хэрэгтэй ба тэр тусмаа хурдан хугацаанд шингэдэг хоол хүнс идэх нь тохиромжтой. Ингэснээр таны энерги нэмэгдэж, өглөөний цай болон оройн хоолны дараа ходоод тань амрах болно.
1. Ус – Ходоод гэдсэнд тэр дорхноо орно
2. Жимс болон хүнсний ногоо – 15-20 минут
3. Түүхий хүнсний ногоо – 30-40 минут
4. Болгосон хүнсний ногоо – 40 минут
5. Загас – 45-60 минут
6. Тостой салат – 1 цаг
7. Цардуултай хүнсний ногоо – 1.5-2 цаг
8. Үр тариа /будаа, гурвалжин будаа, бууцай/ – 2 цаг
9. Цагаан идээ – 2 цаг
10. Самар – 3 цаг
11. Тахианы мах – 1.5-2 цаг
12. Үхрийн мах – 3 цаг
13. Хонины мах – 4 цаг
14. Гахайн мах – 5 цаг Та удаан шингэдэг хоол хүнс иддэг үү эсвэл хурдан шингэдэг хоол хүнс иддэг үү?